Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Ээжийн охины өглөө.

- Чи ажилгүй юм уу? гэж ээж орж ирж сэрээв.
- Хүүеээ хэд болж байна? Яанаа би хоцорчихож.
- Тэхкү яадын сэрүүлэг нь 5 минут тутамд дугарахын. Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг гэдэг үг байдгийн. Би чам шиг нойртой болчих юмсан. Таван минут унтсан унтаагүйгийн ямар ялгаа байдаг байнаа гэж ээж үргэлжлүүлэв. Ээжийн хэлж байгаа үг нь осолдохгүй л надад хэлээд байна. Харин миний аль чихээр орж хаагуур гараад байгааг мэдэх юм алга. Харин өнөөдөр хоцорч болохгүй ш дээ. Найм хагаст очсон байх ёстой байсан. Одоо яанаа л гэж бодогдоно. Бас юу өмсөх вэ? Надад ер нь өмсөх хувцас гэж байхаа больцын бишү...

Бичсэн: 11:33, 2009-03-13 Angaahai
Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих | Холбоос

бүх блогчидод

Уриалга гаргасан нийтлэлийн мөрөөр....

...Адаацаг уул, Тахилгын уулаас хойш 25км, Хараа-Дэл уулаас зүүн урагш 40км зайд БаянБараат уулаас баруун хойш 30км хүрэхгүй зайд Хайрхан хэмээх давст нуурын баруун ард дээр Зоргол Хайрхан хэмээх 1668м үнэмлэхүй өндөртэй нэгэн сайхан уулын хормойд экспедицийнхэн нэгэн шөнө майхантай отоглон хоноглож билээ.

тэр шөнө кургзур сайтай жолооч ахын маань галын дэргэд ярьсан яриа байсхийгээд сэтгэлд сэдрэн дурсагдсаар ирсэн билээ. хожим Зоргол Хайрхан уулын хажуу бэлд, Борын хөндийд бушхүүгийн үлгэрийн шулам амилсан тухай сониноос дуулиант мэдээ...


Бичсэн: 14:46, 2009-03-09 g84
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Aн байгаль хоёр*

Зүдэлгүй тэнгэрийн үүлэн чөлөөнд
Сүрэг ятуу дэрхийн нисэн өнгөрөх дөө толгойд минь байсан бүх бодлыг минь хамт аваад нисэн одчихлоо.
яагаад ч юм бөглүү энэ хөдөө нутаг сэтгэлд нэг л яруу санагдана, жинхэнэ Монгол орон гэж санах мөртлөө цаана аа нэг л манант-аад Орос, яг Оросын өвөл цаг шиг санагдана. ингэхэд би Орост олон жил болж, өвлийг нь үзэж хараагүй хүн шүдээ...
хүний сэтгэлд тэгэхээр юм бүхэн төсөөллөөр байдаг шигээ...
гуниглаж харуусаад ч байх юм алга, яарч тэвдээд ч байх юм үгүй... их хотын амьдрал аглаг хөдөөд мартагдан замхарч улам бүр төвөгшөөмөөр болох нь тэр ээ...

ингэхэд...

Бичсэн: 11:23, 2009-03-02 g84
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гэмшив

Үхтэр гэмшиж байна. Дахиад хоцрохгүй гэж амлачихаад... дараалан дараалан... Одоо тэр надтай дугарахаа ч болилоо. Намайг гэсэн үнэлэмж нэг хоёр минутын үнэ цэнэд навсайтал дарагдав. Асарррррр гэмшжийнаа би. Жорлонгийн почкийнд живээд үхчхийсаан.

Бичсэн: 10:53, 2009-02-20 Angaahai
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.

Шөнө барррраг л унтаж чадсангүй. Өчигдөр ажил нь багадаад баахан сүнс чөтгөртэй юм олоод, ороод уншцан чинь нүд аньмагц л бодогдоод болсонгүй. Гай болж нүдээ аньж байгаад нээтэл нөгөө хараал идсэн сүнс мүнс нь дээрээс өнгийгөөд харж байгаа юм шиг санагдаад нүдээ аньж чадсангүй. Хараатай байгаад байхаар бас там юмаа. Сарны гэрэлд энд тэнд юм сүүтгэнээд байгаа ч юм шиг. Ядаж байхад манай хөргөгчний дуу ийм чанга чимээтэй байсныг анзаараагүй явж. Тэгж тэгж өөрийн эрхгүй нүдээ аньсан бололтой унтсан байна. Гэтэл шөнийн 4 цаг өнгөрч байхад нэг нөхрөөс мэсэээж ирж, цочоож энэ тэр... Ямар чөтгөр нь х...

Бичсэн: 10:06, 2009-02-13 Angaahai
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дуртай, хайртай

Өчигдөр хайртай киногоо үзээд. Pearl Harbor. Хэд ч үзсэн уйдахгүй. Бараг л цээжилчихсэн хэрнээ үзэх болгонд л нэг шинэ мэдрэмж төрнө. Бас үйл явдлуудыг нь сэтгэл түгшин хүлээнэ... Би ер нь романтик хүн бололтой. Дуртай кино, дуртай дуу, дуртай видео клип, дуртай зохиол.. гээд л бодоод үзэхээр дандаа л нэг тиймэрхүү. Яах вэ янз бүрийн л кино үздэг л дээ. Уулаасаа кино гэхээр л донтчихдог юм чинь. Гэхдээ л дахин дахин үзсэн ч уйдахгүйгээр сэтгэлд хоногшсон кинонууд маань дандаа л романтик төрлийн кино юм шигээ.

Зиак ингээд хэдэн дуртай киноныхоо Trailer -ийг оруулав. Дараа нь завтай болохоор...

Бичсэн: 11:52, 2009-02-02 Angaahai
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Болохгүй

Хүйтэн байна. Даарч байна. Даарч болохгүй. Осгочихно. Хөлдчихнө. Даарч болохгүй. Хүйтэн бишээ. Огтхон ч хүйтэн биш, жихүүн салхи жавар, гал. Гал гараасай. Дөл, элч. Элчинд нь хөлөө ээхсэн. Үхэхгүй ээ. Болохгүй. Хүлээж байгаа. Тэнд. Тэр замд.
rnХаранхуй байна. Гэрэлгүй. Харах ёстой. Нүдээ битгий ань. Нүдээ аньвал унана, үхнэ. Нүдээ аньж болохгүй. Тэр хүлээж байгаа. Тэнд, тэрүүхэн тэр замд.
rnГэрэл гэрэл хэрэгтэй. Лаа, лааны гэрэл, элч, дөл, гараа ээхсэн. Ядарч байна. Ядаргаатай байна. Ядарч болохгүй, цуцна. Зүгээр л урагшла. Ухарч болохгүй. Ядарч, шантарч, цөхөрч, даарч, харанхуйлж болохгүй. Үхнэ...

Бичсэн: 16:32, 2009-01-30 Angaahai
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Обамагийн хэлсэн үг

эх сурвалж: http://mongolchuud.blogspot.com/2009/01/blog-post_25.html


....шуудхан хэлэхэд англи эхтэй нь хамт энд тавилаа. Харьцуулж үзье гэсэн нэгэнд нь хэрэг болно биз. Маргааш, нөгөөдрөөс зав гарахаар янзлаад, жинхэнэ монголчлоод тавихыг бодноо. Аа тийм, энэ эхний үгүүлбэрт байгаа humbled by the task before us гэдгийг яаж орчуулах вэ? Манайхан чинь бүгд томорсоор байгаад даруу, номхон гэдэгт үгсэд алергитай болчихсон юм бол уу, нэг л монголоор орчуулж чадахгүй байсан. Ойлгомжгүй зүйлс байвал хэлж туслаарай, энэ илтгэлийг хамтдаа орчуулцгаая. Монголчуудад их хэрэгтэй санагдсан шүү.


...

Бичсэн: 14:11, 2009-01-26 g84
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өөртөө л...

Өөртөө маш хайртай болоод байнаа сүүлийн үед. Өөрийгөө л хайрлаад эрхлүүлээд баймаар... яанаа нүгэл байгаа даа ккк. Энд тэндээс дуу татаж авч эсвэл хайж олж сонсохоос залхуу хүрээд байдаг байсан юм. Хэдэн дуртай дуугаа өөртөө зориулаад  оруулчихая. Дуртай нь сонсоорой. Ихэнхи нь жаахан байхаасаа л дуртай байсан дуунууд...
Mary J. Blige - Family Affair [LIVE]

Wyclef Jean featuring Mary J Blige 911

Coolio- Gangster's Paradise

Nana - REMEMBER THE TIME

robbie williams-feel


Robbie Williams "Eternity"

Blue...

Бичсэн: 11:57, 2009-01-21 Angaahai
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

битгий намайг мохоогоорой

Хэзээ нь энэ түүхийг өгүүлэхэд чухал биш тийм цаг хугацаанд найзынхаа төрсөн өдөрт уригдаж билээ

Биднээс хамгийн анх 25 нас хүрч байгаа нь тэр байлаа
Бид 25 лааг бялуун дээр асааж хүслээ хэлэхээс нь өмнө дараа жил бэрхшээл тохиолдвол нэг лааг нь асаагаарай, лаатайгаа хамт гомдол цөхөрлөө шатаагаад цааш урамтай амьдрах юм шүү гэж захиж билээ...

Бид жаран нас хүрэхдээ хэдэн лаатай байх тухайгаа тооцож бас ч үгүй аль болох лаагаа асаахгүйгээр асуудлыг даван туулж байхаар мөрөөдсөн юм... энгийн тэр лаанд тийм их үнэ цэнэ өгч билээ...

Найзын маань эцэг өнгөрдөг жил тэр уйлж байсан юм, бас надад ...

Бичсэн: 17:44, 2009-01-19 g84
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?

Ажил овоо бага байгаад байдаг. Жаахан тас далийрчих уу?
Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэнэ гэж Болгарын зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) зөгнөсөн юм байх. Бас энэ зөнчийн зөгнөж хэлсэн ихэнхи зүйл нь биелсэн гэх...
Дайн дажин гэж ном зохиолоос уншиж, кино жүжгээс л харж байсан болохоос биш амьд яваа насандаа үзэж туулна  гэж бодож байсангүй. Хэрэв үнэхээр болдог л бол хэцүүхэн л байна байх даа. Төсөөлөх ч юм алга. Нөгөө хойд урд хоёр хөрш гэж ирээд л сүжирдэг хоёр гарууд нь манийгаа хувааж идэх гээд л алалцахын байгаа биз бодвол. Манайхан тэгээд л Чингисийн үр удам, дайчин цустай гэж ...

Бичсэн: 12:58, 2009-01-19 Angaahai
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Багын явдал-1 Заяа бид хоёр

Анх удаа өвөөгөө дагаж хөдөө явж үзлээ. Бэлтгэл анги амраад ч билүү бэлтгэлд орох жил ч билүү ямартай ч зунжингаа л бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин дүрс дөрвөлжин шугамтай дэвтрийн нүд дүүргэж зурж, нэгээс ес хүртэлхи тоог ярайтал хуулж бичиж байсан юм. Өвөө маань геологич байгаад ажлаар Төв аймгийн Мөнгөн морьт сумруу зээ нараа дагуулаад явсан юм. Манай /өөриймсөв/ геологийн анги тэвкийсэн арван цагаан гэртэй, хоёр вагончиктай, нэг вагончик нь гал тогоо харин нөгөө нь нээх олон янзын том том гоё гоё чулуу, том том бор цаас, түүгээр хийсэн гурвалжин ёроолтой уутнууд энд тэндгүй байдаг байсан ю...

Бичсэн: 20:21, 2009-01-14 Angaahai
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

АААААААААААААААА

Чангаас чанга орилмоор байна. Ааааааааа. Яахаараа хүн ийм хогийн байдаг байнаа. Муу өмхий өвгөн. Өөр хэлэх ч муу үг олдохгүй байна. Галзуурлаа. Зэвүүн новш. Яахаараа ийм ичих булчирхайгүй болчихдог байнаа. Бусдыг бодвол нас өндөр, юмны учир начир мэддэг л хүн шиг байх юм. Зөв бурууг надаас илүү л таньдаг баймаар. Ааааа галзуурлаа би бүр яг. Хамаг зүрх савлагаад хаячихлаа. Уурандаа гар салгалаад зүрх чичирчихлээ. Муу тэнэг хараал идсэн гайны өвгөн. Ёооё өөр ямар хараал байдаг билээ дээ. Муу тэнэг гахайн тоорой, үхэж байхдаа таарсан үрчгэр хүүр, шижгийн балиар заваан өмхий хөгшин гамбир, ямаанд ...

Бичсэн: 12:29, 2009-01-14 Angaahai
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих | Холбоос

шагнал*

шагналын тухай ингэжбичсэн байна молор маань

саяхныг болтол бүх бичлэгийнхээ үгийн алдааг засаад ямар ч завгүй дээр нь шинэ юм бичих хүсэлгүй суулаа
одоо ч тэр ажил маань дуусгавар болчихсон юм үнэндээ алга л даа...

зурагтын мэдээ харж суусан дандаа хар бараа юм л зонхилдгоос хойш яахав....

шагнал гардуулж байна....
нэхэн олгов, бид ингэж л чаддагаас хойш яах билээ дээ
хүний залуу нас эрч хүч дуусаад амьжиргаа нь доройтсон хойно амьдралд нь нэмэр болохгүй, чанаад буцалгаад хоол болохгүй юм өгч байх ч гэж дээ....
нас дараад нүд нь юм гүйцэж харахгүй болсон хойно....
ахиад нэг рома...

Бичсэн: 17:24, 2009-01-12 g84
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

чив чимээгүй, би ганцаар юм шиг ертөнц*

ертөнц тэр чигээрээ баярлаж байгаа гэдэгт итгэ
ерөөсөө энэ баяраас чи л гээгдэж үлдсэн ээ мэдэр
хэн ч байхгүй, Чернобыль-ийн гудамж шиг нам гүмхэн байна гэдгийг олж хар
чөтгөрөөр ч болтугай хань татмаар ганцаардалд
өөрсдийнхөө мэдэх размер бүрээр гуниг эсгэ
хэн ч харахгүй ч гэлээ өөртөө нөмөрсөн гунигаа даахгүй болтол оо, хүнгүй гудамжаар алах
гав ганцаараа чимгэлсэн гацуур мод оо хараад галын дэргэд суугаад тамхиа асаа...

хайр, хавар, намар, бороо, солонго, бас бус юмс, үнэртэн, тансагхан цэцэгс, хоол, зууш цөм ганцаардал руу хөтлөөд
өглөөний цайны ширээний цаана эсвэл наана ганцаар...

Бичсэн: 15:10, 2008-12-31 g84
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Гинж

Хүүшээ утас чинь дугараад байна ш дээ гэж нөгөө өрөөнөөс хашгирах дүүгийнхээ дуугаар цочиж бослоо. Нүднийхээ шилтэй унтчихаж, түрүүний шоу дуусчихсан юм байх даа. Хэн нь хасагдсаныг мэдэж чадсангүй. Сүүлийн үед ч ядарч байна даа нойроо дийлэхээ байж, гэж хөлд тааралдсан болгоноо өшгичин ухаан жолоогүй  утасныхаа зүг гүйх замдаа бодоод амжив. Ёоооооёооёоо хөл хөл энэ сандлыг хэн нь энд тавьчихдаг юм бэ.
rn- Утас хаана байнаааа?
rn- Нүдээ нээгээд хараач. Нүдээ аньчихаад хаанаасаа юугаа олж хардын?
rn- Нээлттэй л байгаан бишүү хаана байгааг нь хэлээд өгчихийн хооронд юун олон юм ярьдын
rn- Тэгвэ...

Бичсэн: 15:17, 2008-12-29 Angaahai
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Monita нөхөд өөө*

байршил: Аура

би Ариустай хамт сууж байна, түүний монита нь надаар дамжуулан баярлуулж болно.мэдээж үйлчилгээний хөлс байгаа

өдрийн цайндаа адууны махтай сармистай шөл захиалчих аад сууж байна.

ингэхэд би анх монита гэж юу гэж байгааг нь мэддэггүй байсийм.

нэг удаа найзуудтай зуслан явсийм, анх удаа.

тэгээд л өлсөнө гээд байхаар нь халаасныхаа бүх мөнгөөр гурилан боов авсийм. 18кг... даахгүй зөөгөөд л оруулсан даг. автобусанд дүүрэн хүүхэд, намайг очоод ТҮЦ нээх гэж байгаам байна гэцгаагаад л...
 аймаг сум бүрээс ирсэн үеийн хүүхдүүд...
.....-ийн үндэсний цугларалт байсийм...
...

Бичсэн: 12:53, 2008-12-25 g84
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

blog new year



Бичсэн: 10:37, 2008-12-22 g84
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эсрэг өдөр

Буруу хөл дээрээ боссон бололтой... ажил хийх үнэндээ л сонирхол алгаааа. Зөв хөл аль юм бол мэдээд авчуул дандаа л зөв хөл дээрээ боскуу юу. Гэхдээ аль хөлнөөсөө эхлэж боссоноо мэдэдгүү ийн. Ингээл бичихээр хүмүүс уурлана байх даа. Хэлээ сөнөөлөө хэрээ дуурайлаа гээл.. Зааз одоо яахуу дээ. Гэснээс амардаг ажил хийвэл мөн гоёо. Ажил дээрээ ирээл жоохон юм хийх гэнгүүт ажлын цагаар чи амраач гээл дарга загинаал хахах. Цайны цагаараа караокеддог. Бүгдээрээ цайндаа гарах уу? За тэгье. Эгчээ хоёр хоёр дуу нэг нэг мик бүгдэд нь сүүтэй цай, цайгаа дуун дээрээ авий шүү гээл... Тэгээл заза цайны цаг д...

Бичсэн: 12:21, 2008-12-16 Angaahai
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

алтайн магтаал


Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй
Хур цэцгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу ...


Бичсэн: 13:04, 2008-12-15 g84
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->