Тэмдэглэлийн талаар:
Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...
Миний холбоосууд
*
*
*
*
|
Сайн байцгаана уу !
|
Ойрдоо ч блог млогоороо оролгүй удлаа даа. Хэзээ ч завгүй болоод хэсэг хугацааг үдэж. Хуянгийн /суудлын/ ажлаа хийсээр л.... гсн. Ямартай ч ороод гарав. Сайхан байнаа. Юм бүхэн санаснаар бүтээд л... Таргалаад байгааг эс тооцвол шүү дээ. Цагийн сайханд хүнтэй адилхан тарган болох гэж хүүхдийн тэжээл мэжээл рүү чинь хошуу дүрж явлаашд. Одоо ч нэг сайхан тарган шар л болж дээ. ...
|
Бичсэн:
18:30, 2009-10-05 Angaahai |
Сэтгэгдэл (11)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
За Блог хөтөлөлгүй нэлээд удчихла тэхээр одооноос сэргэж хүчээ авхаар шийдлээ хэхэ
|
За ингээд нэлээд удаан хугцаанд зогсонги байсан дотоод сэтгэлээ нээхээр болсондоо баяртай байна. Тэхээр шүүмж санаа, байвал хэлж өгөөрөй. Миний одооноос бичэх хандлага голдуу менежмент, удирдлага талруугаа байх болно. Тэгээд ДЭМЖЭЭРЭЙ нөхдөө хэхэ.
|
Бичсэн:
13:21, 2009-09-28 linux |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
The only one
|
Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн Туйлын дvгнэлт битгий хий! Тусдаа өөрөө толгойтойн учир Тулгарсан юманд, сvvлд нь дуугар. Хvний амьдралд чухаг мөртөө Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий. Хvй ертөнцөд элбэг мөртөө Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий! Өнөө vдэш голсон хоол Өглөө Босоход эрдэнэ болдог. Өсөхийн цагт хайхраагvй янаг Өтлөхийн vед бурхан гэгддэг. Зун цагт новш болсон юм Зудтай өвөл аминд орох ч бий. Хот газар булаацалддаг зvйл Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй. Хадтай газар хадуур хэрэггvй, Модтой газар савар хэрэггvй, Морьтой хvнд бензин хэрэггvй, Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй, Аргалын эвэр тэмээнд хэрэггv...
|
Бичсэн:
00:07, 2009-09-27 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хэрвээ
|
Хэрвээ Эргэн тойрон дах бүхэн чинь учир утгаа алдахад Энэ бүхний буруутан нь чамайг мэтээр үзэхэд Хэрвээ чи өөрийнхөө суурин дээр Хэзээ хэзээнийх шигээ бат зогсож чаддаг бол Хүн бүхэн чиний тухайд эргэлзэж Хүч чадлыг чинь дутуу үнэлж байхад Хэрвээ чи ердөө өөрийн биед итгэж Хэн бүхний эргэлзэлийг ойлгож бас чаддаг бол Итгэл найдвар бүхэн чамайг орхин одоход Эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр чи хүлээж чаддаг бол Үнэнч шударгад ойр худал хуурмагаас хол явж Үзэн ядалт багтаах зай зүрхэндээ байлгадаггүй бол Хэтэрхий цэцэн цэлмэг ч биш Хээнцэр ганган сайхан ч биш бол Хэрвээ чи мөрөөдлийнхөө боол нь болол...
|
Бичсэн:
00:06, 2009-09-27 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
|
2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр... Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм. Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим н...
|
Бичсэн:
18:45, 2009-09-25 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
бяцхан зүрхнийх нь хайр юм санажээ
|
Бээрсэн талын дээгүүр чалх муутай наран аажуухан дээшлэн ертөнцийн түмэн бодис амилан ууршиж, амьсгалан уур савсаж, элдэв өнгөөр тодрон гялалзаж байснаа тэртээ уулсын оройг халхалж далдалсаар намуухан бууж ирэх шамарга цасанд нөмрөн хучигдлаа. Өглөөхөн алсдаа цэнхэртэж түүний наагуур улаан, улбар шаргал, бор хүрэнтэж байсан олон өнгийн зохицол алгуурхан цайрч эхлэв. Гэнэтхэн нэг л өглөө хүний нутгийн уулс хөгширчих шиг болох нь тэр ээ... Хань татаж байсан гангар хун буцав бололтой бяцхан нуур эзгүйрч сэтгэлийн эгшиг болсон нэгэн анир үгүй болов. Бяцхан зүрхэнд байсан хайрын сэтгэл эзгүйрээд,... х...
|
Бичсэн:
10:02, 2009-09-23 g84 |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
6 х мессеж by pareni
|
одоо ч амар болж дээ. Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. Дараа нь энэ утга санааг дуусгаад нээрээ амар болж гэж бичээд гол зангилгаагаа хийж өгөх юм шүү! Бас уг сольж, шилж маяглаад, уянгын халил хөөцөлдөх ч хэрэг алга. Тэр ч байтугай ийгөөн, -иймдаа, мээдкуу гэх мэтээр зүгээр л яриагаа галиглаад буулгачихдаг болсон. Энэ дэнгийн эрвээхийнүүд ямар ядаргаатай юм бэ... Утасны гэрэлд хүртэл ирж цуглаад нүд, ам уруу орчих гээд байхийн... Тэр нь нэг ёсондоо моод л юм биз дээ. Гэнэт нэг санаа орж ирвэл утсаа нээгээд л мессеж бичээд, драфт дотроо хадгалчихна, ...
|
Бичсэн:
17:10, 2009-09-11 g84 |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Одоо засуулаад ч яахсан билээ
|
Жил ороод, суудал өнцөгдөөд, мэнгэ голлоод, сүнс зайлаад, сүлд унаад, хийморь доройтоод, яацорсон яацорсон ч юм бэ дээ.
Засчихдаг л байж одоо ч ормогц нь засуулаагүй байж гарах гэж байхад нь засаж залруулаад ч юүкэв. Ийм юм болно гэж хэн мэдэх вэ. Дараалан дараалан юу юу ч болчихов доо.
Засс одоо нэгэнт өнгөрсөн тэр сандал дээр нь өрөөсөн өгзгөөрөө ч хамаагүй циркчиндээд уначихгүйхэн шиг тогтоод л байна даа. Бүх бор хар мэнгэнүүдээ түүлгэчүүл голлоно барина гэж дайрахыг нь харъя л даа. Орой очиж байгаад харанхуй өрөөнд лаа асаагаад дүү нараа тойруулж суулгаж байгаад өөрийнхөө сүнсийг дуудчих ...
|
Бичсэн:
15:43, 2009-07-24 Angaahai |
Сэтгэгдэл (12)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
39 номын худалдаа
№ Зохиолчдын нэрс Номын нэр Хэвлэсэн он 1 Dr. Nigel Ashford Principles for a free society Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд 2007 2 Аюурзана.Г Non plus ultra 2005 3 Баабар Дори идэр дүүдээ 2008 4 Болор-эрдэнэ.Х Диваажингийн хоригдлууд 2007 5 Галсансүх.Б Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн 2003 6 Ганбаатар.С Далд уул 2002 7 Луйз Л Хэй Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна 2005 8 Льюси Жилл Хүнд бэрх зантай хүмүүсийг хүссэнээ...
|
Бичсэн:
15:43, 2009-07-18 g84 |
Сэтгэгдэл (15)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
|
биеийн эрүүл мэнд хөдөө нутгаас эхтэй гэж би таван хошуу малаас хамгийн айдаг нь ямаа, морь хоёр. морь хөл дээр гишгэхэд эсвэл тангарах үед сүйдтэй өвдөж шалдаггүй бол ямаа унага хоёр хөл тасалчих шахдаг юм. бодвол м2 ногдох жин мин гээд л шинжлэх ухааны үндэслэл бий биз дээ. Бага насан даа нэг наадамд гурав дөрвөн нас унадаг байлаа. Даага, соёолон, хязаалан, их нас гээд л... хурдны морь унахад хараахан нас маань болоогүй байлаа, аавын маань төрсөн нутаг болох Төгрөг сумд нэгэн зун мянгат тэмээчинтэй айл саахалт зуссан намар. Аав дүү хоёр ирж долоо хоноод явахдаа гайхалтай хөгжилтэй байж билээ, ...
|
Бичсэн:
20:41, 2009-06-27 g84 |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Big sales for all
Big sales for all
Personal Computer
Type: Dell, Optiplex 755 (PC),
CPU: Core 2 Duo,
RAM: 1 Gb, HDD-250Gb,
VGA: ATI Radeon (256 mb),
Price:700 myngan togrog,
Contact: 99049198
Camera
Nikon F401x
Type; Integral-motor autofocus 35mm single-lens reflex (SLR) with built-in TTL flash
Picture format; 24 x 36mm [standard 35mm (135) film format)
Lens mount; Nikon bayonet mount
Lenses; AF Nikkor lenses
Price;150 myngan togrog,
Contact; 99049198
Camera
Type; Canon EOS 400D (kiss)
The Canon EOS Digital Rebel XTi offers an unbeatable combinati...
|
Бичсэн:
22:36, 2009-06-17 g84 |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Санал болгох нь*
Alfred Nobel-ын шагналт эсвэл амжилтын хөтөч цуврал, дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан философийн вест селлер гэх мэтээр дараах номуудыг ангилах нь тийм ч чухал биш юм. Төрсөн сумынхаа сургуулийн номын санд Бууч овогтуудын нэрэмжит номын сан байгуулах гэж сүүлийн хэдэн жил шинэ хуучин ном их цуглууллаа. Ингэхдээ хамаатан садан найз нөхөд нутаг нэгтнүүдээс бадар барьсангүй зүгээр уншаад хавтаслаад нандигнан хадгалж байв. Сүүлийн хоёр жил уншсан цуглуулсан номуудаас эхний 29 номыг худалдахаар шийдлээ. Ихэнх ном дээгүүр нь нүд гүйлгэсэн гэж үл анзаарагдам байгаагаас илүү эдлэ...
|
Бичсэн:
16:57, 2009-06-08 g84 |
Сэтгэгдэл (39)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Би Нойрны Эм
Би Нойрны Эм
Би
Амтгүй алим, амгүй могой
Буцалсан хөрс, цахарсан хөөс
Гаргүй ноён, ухаангүй гүнж
Дассан ор, дадсан зуршил
Нээгдээгүй нүд, аниагүй шарх
Нойтонгүй бороо, үнэргүй сархад
Өргөст харц, гашилсан хөгц
Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл
Уугисан утаа, омогшсон мансуурал
Хундага ааг, балга бал
Хөлгүй сандал, хүүхэдгүй ээж
Чийглэг инээд, чимх ханиад
Чилгэр гуя, бөгтөр хөл
Ширүүн шороо, шиврээ салхи
Шүдгүй бар, шүүргүй шулам
Гэхдээ би
Анхилам үнэр, амтат зоог
Булбарай хацар, даахьгүй гэзэг
Будаггүй хумс, хиргүй дурлал
Гэнэн ааль, мөргүй да...
|
Бичсэн:
16:42, 2009-05-27 Angaahai |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Тэндээс би ирсэн
|
Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын...
|
Бичсэн:
16:26, 2009-05-25 Angaahai |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хохирогч гомдоогүй хүчин
|
А: Юу хийв өнөөдөр? Нэг цонхоор харсан чинь хүүхэдтэй хүүхэн дагаад явж байсан. Э: Сайн харжийшд. Найзын эхнэрээ. Юм ярьжийсын. А: Намайг санахгүй байгаанмуу? мангар Э: Санасийшд чи өөрөө санаку байж. А: Чи санаку байсым чинь би яаж санадын Э: Би бол хэн ч биш ш дээ. Чи сануул би санаж болно. Чи үнсэхийг хүсвэл бид үнсэлцэж болно. Санаку байгаанмуу? Чи л тэгсэн. А: Санажилайна л даа. Засс түүл тээд найзыхаа эхнэрийг хүүхэдтэй нь санаку юу Э: Хаха. Тэнэгт. Чи л тэгэж бааварладагшд А: Өөр юу байна? Э: Мангартаадийлдаа. Би хамт баймаар л байдаг болчжээ. Яахуу ингэжаагаад нээрээ дурл...
|
Бичсэн:
10:59, 2009-05-25 Angaahai |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
|
Дараа сарын 08-нд УБ хот Хөвсгөлийн чиглэлд аялал, Англи хэлний зуны сургалтын эхний ээлжийнхэн хөдлөх юм гэнэ.
Ийм таатай мэдээг сонсоод нэг насны боловсролоор тархийг маань цэнэглэж өгөх, ажил хэргийн байнгын хэрэглээ болсон хэлний мэдлэгээ анх шатнаас нь эхлэн дээшлүүлж болох, аливаа улс төрийн сонгууль, их хотын дуу чимээнээс хол, нерви, стрессгүй орчинд, байгалийн онгон тансаг байдалд эрч хүчээ сэлбэж, багачууд хүүхдүүд PC тоглоом элдэв муу зуршлаас алс, залууст шинэ орчин, шинэ танил, бүтээлч амралтыг цогцлоож чадсаныг нь олзуурхан, та бүхэнд дараах уриалгыг сонордуулж байгаа юм.
...
|
Бичсэн:
16:25, 2009-05-22 g84 |
Холбоос |
|
Дахилт алга Дахилт алга
|
Гадаа, сандал, усан оргилуур, бөөн хүмүүс, гудамжны гэрэл, зам, машинууд, би, чи, тэр, тэд, бид, нулимас .................... ичиж үхмээр юмаа. Ааааааа яагаад иймиймбэ би? Ухраачхысаан. Сэтгэл хөөрлийн дээд цэгний конопыг үүрд унтраагаахаячхысан.
|
Бичсэн:
10:45, 2009-05-20 Angaahai |
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Утгагүйн утга
|
Харна,
Нүд асган холдмоор цаанаа л гунигтай харц
Нүглээ нууж чадаагүй дөлгөөн гунигтай мэлмий
Инээнэ,
Эргээд олдохгүй жаргалын эхүүн үнэртэй янжуур
Эцэс төгсгөлгүй гурвалжингийн гуниг үргээсэн уйтгар
Уйлна,
Учирлаа олоогүй хагацлын урам хайрласан шүлэг
Урсаад өнгөрөх амьдралын ухаан амтласан дарс
Дуулна,
Дуусаа нь үгүй хорвоогийн дурлал асгарсан сар
Дурсамж болох үлгэрийн дуу эхлэсэн бадаг ....
гсн ккк за алаа хаясышөө. Шүлэг мүлэг зохиогоод.
Юу болжийно энэ чинь
Яаж амьдрахын.
Гэнэт л ингээд бичигдчихлээшд. Өөрөө өөрийгөө шүүмжилнээ яадын. Нүд асгана гэж юугсэн ч үгийн? Н...
|
Бичсэн:
13:10, 2009-03-30 Angaahai |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Цогцослогч
|
Эгч маань тэрнийг доош нь харуулчихаад нямбай нь аргаггүй яг л нялх хүүхэд өлгийдөж байгаа юм шиг л бооно. Тэгэнгээ сайн боох хэрэгтэй мэдэгдэхгүй байх нь л чухал. Одоо тэгээд хаана хаях вэ гэж үглэнэ. Би тэр өлгийдүүлэгч этгээдийн нүүр царайг огт харж чадахгүй юм. Бас бидэнтэй хэн нэгэн эрэгтэй байх бөгөөд түүний царай ч нэг их сайн харагдахгүй байсан тул би түүнийг хэн болохыг нь огт таньсангүй. Тэр эр хар цагаан дуугүй, хуруугаа ч хөдөлгөхгүй шалан дэрх ямар нэгэн зүйлрүү нүд салгахгүй ширтэнэ. Харин эгч дууссан бололтой өргөлцөөтөх гэж танихгүй этгээдэд хэлэв. Хэлбэрээс нь харахад эгч цээж...
|
Бичсэн:
09:40, 2009-03-18 Angaahai |
Сэтгэгдэл (10)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|