Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

юмны учир сумны занги...*

Ихэд нигүүлсэгч арьяабал Жанрасаг бурхны зүрхэн тарина болох “а УМ МАНИ БАДИ-МИ ХУМ”-ын тухай энэрэн айлдсан айлдвараас....

УМ МАНИ БАДИМИ ХУМ гэсэн Таримыг унших нь машид сайн бөгөөд утга нь өргөн бөгөөд агуу юм. Ийм учир уншихаасаа гадна та бид утгыг нь бодож байх хэрэгтэй.

Энэ 6н үеийн утга нь:

Эхний УМ нь А, У, М, гэсэн гурван үсгээс бүрдсэн.

Уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурхны ариун лагшин, зарилаг таалалд хувиргахыг илэрхийлж байдаг.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу ?

Бүх бурхад бидний нэгэн адил эгэл хүн байсан бөгөөд өөрсдийн зам мөрий...


Бичсэн: 02:28, 2008-12-15 g84
Холбоос

блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*

Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ.
Блогийнхоо адиминд баярлалаа.
өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан.
(яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. )
за тэр ч яахав.
шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд....
үндсэн асуудалдаа ороё..
БҮХ БЛОГЧидод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай...

Бичсэн: 19:25, 2008-12-09 g84
Сэтгэгдэл (24) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эргэлзээ

Мөн юм болов уу? Биш байсан гэхэд ямар адилхан цус вэ. Чөтгөр ав гэж. Яахаараа ийм юм болчихдог байнаа. Бодлоосоо болоод галзуурах гэж байгаа юм байх даа. Хий юм хардаг болчихоогүй биз дээ. Үгүй ээ. Яах аргагүй л мөн дөө. Байгаа байдал нь хүртэл. Намайг ч гэсэн хараад байх шиг санагдсан. Тэр үед одоогийнх шиг санаж бодохтойгоо байсан бол таксигаа эргүүлээд дагаж яваад мөн бишийг нь баталчихгүй юу. Гэхдээ эсрэг чиглэлд явж байсан машинууд... замын гацаа... тасархай зураас ч үгүй... Боломжгүй л байж л дээ. Мөн л юм байх даа. Намайг яг харсан болов уу. Яалт ч үгүй харалцаад л зөрөлцсөн дөө. Нүдээ...

Бичсэн: 16:20, 2008-12-08 Angaahai
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Саран...*




(агуулга өнгөөр ялгарна....)

Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.

Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.

Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ...

Бичсэн: 23:31, 2008-12-07 g84
Холбоос

Хямрал

Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ...

Бичсэн: 17:44, 2008-12-05 g84
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Заяаны ханиа гуйхүй*

Чамайг би Хан Хэнтийн нуруунд үүр цайж байхад

Халуу шатаж шумуул шунгинаж байхад

Халх нутгийн гүнээс хайртаа хүнээ санасан сэтгэлээр

Зүрхнийхээ амрагаа зүүдэлж хоносон зөн билгээрээ үгүйлдэг шүү

Саран авхай гийж, салхины аясаар борог өвс шуугьсан

Саруул Дорнодын талд аниргүйд бодлоо бэлчээж

Санасан сэтгэлээр хайрт амраг чамайгаа бүүвэйлж хонодог шүү

Энхрий нялхсын адилаар хайрласан сэтгэлээр чамайгаа өлгийдөж хонодог шүү

Хатан Туулийн эргээр жавар тачигнаж байхад

Хан Богд уулын оройд амьсгаа өндөртэй алхаж явахдаа ч

Амандаа би, амраг минь би чамд хайртай гэж бувтнаж явдаг шүү

Алдуул...

Бичсэн: 09:52, 2008-12-05 g84
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Аdulation*

Амьдрал хүнийг тэгж хүмүүжүүлдэг гэж бодоогүй байсан биз,
Балчир хүү эхийгээ хэн нэгэнд загнуулж, түүнийг хүлцэнгүй сонсож,... алдаа дутагдал гэж хэн нэгэн үзсэн бүхнийг засаж залуулахын төлөө гавшгайлан ажиллахыг чимээгүй ажиглана...
Хүү, "миний буруу, би ойлголоо" гэж хэлэх ээжийнхээ үгэнд сэтгэл нь давчдан "би хэзээ ч ийм хүн болохгүй" гэж, эхийгээ хайрлах мөртлөө үзэн ядан дотроо бодол болон сууна. Энэ бодол нь ч жаал хүүгийн амьдралд биеллээ олж, "хүний хөл дээр гишигсэнийхээ дараа уучилалт гуйхаас илүү хөл дээр гишгэхгүй явах" тухайд жаал хүү бодол болно. Энэ түүх эхлээд удаж байгаа ю...

Бичсэн: 15:49, 2008-12-03 g84
Холбоос

Хүн гэдэг энэ*

Цасан ширхэг хуйларч, цаана жиндүү
Монгол эр хүний хийморь жаварт сэргэдэг шигээ,
Шөнө дөлөөр, шинийн хоёрны нарийхан хавирган саран хэсэг зуур хань болж байгаад жаргана.
Нүдний үзүүрт бүрэлзэх ямар нэгэн тэмдэг,...
Харанхуй гудамжнууд дундуур, хашаанууд сүлжсээр, нохой шувуу шуугиулж явсаар нэг хашаанд тулж ирээд хөлийн чимээгээ зөөллөн цасыг сэм сэмхэн хэдий боловч шаржигнуулсаар ойртож очоод, банзнууд завсраар үлээх хүйтэн жаврыг өлийн сөрж зогслоо....
цонх, сүүмэлзэх гэрэл, ангиргүй,... хүйтэн, түнэр харанхуй ноёлно....

Үсрээд л хулгай хийх гэж яваа биздээ, чоно борооноор гэдэгсэн....

Бичсэн: 11:30, 2008-12-03 g84
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шинэ жилээс урьдаад турах уу*

Мэдээж хүссэн даашинздаа багтаж байна гэдэг сайхан л хэрэг л дээ.
Гэхдээ өнгөрсөн шинэ жилээр энгэр заам нь задгай биш, өргөн мөртэй, торго биш, нарийн даавуун эдээр хийсэн
бас болоо ч үгүй тод улаан өнгөтэй даашинзаар гоёсон нэгэн бүсгүйтэй бүжиж билээ.
Түүнд би миний хайртай бүсгүй ийм сонголт хийсэн бол би баярлах байсан гэж чин үнэнээ чихэнд нь хэлсэн юм....

12 сар гарав уу үгүй юу жингийн тухай ярианд анхаарал хандуулсан орчуулагч бүсгүй, өнөөдөр өөрийнхөө хүссэн эдэн дээ багтах болжээ, үдэшлэг эхлэв үү үгүй юу ууж эхэлсэн харчуулд түүний тийм бусдаас илүү сайхан болсоныг олж харсан...

Бичсэн: 17:38, 2008-12-02 g84
Холбоос

ертөнцийн нэгэн анир*

Төмөр замын өртөөний заланд хөлсөө гартал теннис тоглоод өвлийн шөнө гарч ирснээ,
Дөнгөж өчигдөр шөнө буу шагайж машинтай үнэг хярстай хөөцөлдөж явсан, тэргэл сарны гэрэлд сааралтах хэдий авч дүнсгэр, аниргүй, түнэр харанхуй ноёлох хөндий рүү хараа тавин зогслоо.
чимээгүй чшшшшш,
Хэрэв өөрөө чимээ гаргахгүй бол, өөр нэгэн чимээ байнга гарч байдгийг олж сонсож болно.
байнгын зогсолтгүй хирнээ, сулхан....

(хэрэв тэвчээртэй цааш үргэлжлүүлэх аваас)
Хавтгай, ногоон өнгийн вандан сандал дээр тохож орхисон хөнжил өөрөө өндийн босож ирэх нь тэрээ...
Шөнө дунд хэний ч хувьд энэ нь аймшигтай х...

Бичсэн: 17:52, 2008-11-28 g84
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Сөү кисс ми :-)

Хэзээ ч нар жаргаж шөнө болдоггүй. Гэрэл гэгээтэй цав цагаанаараа, гүн цэнхэр тэнгэрт одод нь нар сартайгаа хамт солонгын дор түгж, өндрөөс өндөр зөөлөн өвстэй өнгө өнгийн цэцэгс энд тэндгүй солонгороод, эрвээхэй гэрэлт цохтой тоглодог тийм газар очих юмсан. Хажуугаас бүлээн салхи зөөлөн үлээж, хаа нэгтээгээс сэрүүн салхи эрвэгнүүлэн, салхи нь өвсөөр наадаж өнгө өнгийн чимээ гаргаад тэнд бүх юм солонго шиг... тийм газар очихсон. Тэгвэл нам унтнаа. Унтаад сэрэхэд шөнө болсон байна гэж айхгүй болохоор бөхөөс бөх тайвнаас тайван нам унтна. Тэнд чамайг зүүдлэнэ.

...

Бичсэн: 17:35, 2008-11-27 Angaahai
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

"Сайн хүн" Нацагийн Багабанди

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”.
Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан. Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ...

Бичсэн: 18:24, 2008-11-18 linux
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Шилдэг удирдагч



Магадгүй та ямар нэгэн байгуулгын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурь руу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна… Энэ судалгаанд ирээдүйн лидер дарга нарын маш онцгой аргуудыг олж мэднэ.




1/ Шинэ санаа дэвшүүлэх
Алдаа гаргахаас айлгүй шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс Рожер Вон Оечийн “Дүрэм журмыг ардаа орхин шинийг санаачлагч бай” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй.

2/ Зөвлөгөө хайх
Зөвлөгөө авах гэдэг дээд удирдлагад байгаа хүний ажлын нэг хэсэг юм. Зөвлөгөө гэдэг нь юуг хэрхэн яаж хийх талаар мэргэжилтнүүдийн хэлэх үг юм. Хэ...

Бичсэн: 18:05, 2008-11-18 linux
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Өөө нээрээ...

Эцэст нь асуухад тэр ТАНЫ ГАЗРЫГ БИ АВЧ ӨГЬЕ гэсэн томоос том зурагтай сурталчилгааны хуудас өглөө үдэш шөнө оройг ялгалгүй хаалга балбан тараалгуулаад байсан нөхрөөс ТА НАР ГАЗРАА АВСАН УУ?

Бичсэн: 16:51, 2008-11-04 Angaahai
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тайлбаргүй

Саяхан юуны ч билээ нэг сонгууль болсон доо. Би ч сүүлийн үеийн сонгуулиудын учрыг ямар ойлгох ч биш /уулаасаа ч ойлгодоггүй, өгдөг ч үгүй/ Ямартай ч миний ойлгосноор иргэдийг төлөөлж төртэй тэмцэлдэх эс бөгөөс иргэдийг төлөөлж хэсэг бүлэг иргэдтэй тэмцэлдэх хоёрын аль нэг нь. Аль нь ч болсон иргэдийг л төлөөлөхийн гэж дуулсан. Төр иргэн хоёр нь дандаа тэмцэлджийдийн болохоор тэмцэнэ л гэж бас ойлгоод байгаан хэн мэдэхэв цус. Тэгэх хүнийг төрөөс сонгоод ч байгаанмуу нэг тийм сүүлд болсон л сонгууль. Тэр нөхдийг сонгуулалдахын өмнөхөн өглөө ажилдаа явах замдаа таксины жолооч ахт...


Бичсэн: 09:41, 2008-11-04 Angaahai
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тэнэггүй тэнэглэл

Дараа нь ямарррр тэнэг юм бэ гэж боддоггүй тийм тэнэглэлийг хүсчийнэ.

Бичсэн: 08:34, 2008-10-31 Angaahai
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

garvhigtai*

намар оройн бороо, сэтгэлд шиврээд
юунд ч юм вэ гуниг төрөөд
эргэн тойрноосоо өө хайгаад яах билээ
өөртөө сэтгэл хангалуун биш байна.....

Бичсэн: 20:03, 2008-10-18 g84
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

хайрцагны улсууд*

миний ....он .....цагийн тэмдэглэл хайрцагны улсууд мэдээж хэрэг нэг ширхэг ёотон, шахмал түлш, бага сага гар тээшний хэмжээтэй хайрцагт багтчихаар зүйлсэд бүтэн улс үндэстний хэрэгцээг хангачих хүч байна гэж бидний үе төсөөлж ч чадахгүй нь мэдээж.
харин 3000 он гарахад 270 гаруйхан жил үлдээд байхад аль хэзээний нүүрс, цэвэр усны нөөцөө шавхчихаад байсан улс үндэстнүүд буурай доройгоосоо эхлэн жижгэрч байв. үхэр мал, машин, сууц, хүн амьтан, бүхэл хот тэр чигээрээ....
Анх бидний мэдэх тоолол он цагийн зөрүүгүй байхад Евро-Азийн их гүрэн-ээс л гарч эхэлсэн юм гэдэг, олон нийтээр нь хомо...

Бичсэн: 19:48, 2008-10-11 g84
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Битгий болиулаарай

Ааааааааааа яана вэ одоо. Хөл газар хүркүүнээ. Хүрээд ч байгаамуу. Мэдкүү ээ баярлаад мэдэркүү байна. Яагаад бүх юм бүтээд байнаа. Нэг биш хоёр биш бүр бүх юм шүү. Болиулаачээ хахахх аймаар бялуурдаг бээшд. Тоглосиймаа битгий болиулаа. Ингээл иймээрээ л байгаад байвал мөн алваа. Галзуурийшд шууд. Зовоод галзуурна, жаргаад галзуурна. Яах вэ тэгээд би энэ ангаахайг. За за яадын яадын юу ч болсон бай одоо л инээд хүрээд байгаагаа мэдэрчийна. Баярласандаа гарч маруужинднаа. ...

Бичсэн: 16:21, 2008-10-09 Angaahai
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Дашка-с та бүхэндээ :-)

Юуны өмнө зөвшөөрөлгүй тависандаа блогийн эзэн Обод болон та бүхэнтэй мэндчилэн бичигч Дашка нараасаа хүлцэл өчье.  G84 bolon busad Amidrah huslengiin anduuddaa...
Бичсэн Dashka_linux (зочин) 11:55 AM, 2008-Oct-8
enerelted maani tusalsan olon baiguullaga bolon humuus enereltiin talaar haana yavaa bol? bie ni yaaj baigaa bol? minii hiisen zuil tuund tus bolj chadsan yum bolov uu? geh metchilen asuult haaya tolgoid ni ergelddeg baih..

molor egch enerelt bid 3 yariltsaad tsag zavaa gargaad enereltiin uuriinh ni duu hooloigoor tedgeer buh humuust handaj bayarlalaa gedeg ter setgeliinh n...

Бичсэн: 11:24, 2008-10-08 Angaahai
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->